байгуулагддаг шивээсний шоун дээр ахмад уран бүтээлч дургүйцлээ илэрхийлсэн
байна. Тэрээр өнгө алагласан олон төрлийн шивээсний үзүүлбэрийг \”бүдүүлэг, ёс
бус” хэмээн шүүмжилжээ.
Өдгөө 100 давсан насыг наслаад буй,
алдартай шивээс мастер Ванг-Од нь өөрийн төрөлх Бускалан тосгоноос нийслэл
Манила хотод хүрэлцэн ирж, Филиппиний цэрэг арми, Агаарын хүчинд дэмжлэг
үзүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй \”Fame”шоуг үзэж сонирхжээ.
Тус улсын хамгийн өндөр настай,
уламжлалт шивээсчин гэгдэх зуун настан дээрх шоун дээр өөрийн эртний урлалуудыг
үзүүлж, уг шивээсийг гар дээр хэрхэн урлах талаар бодитоор харуулсан байна.
Ванг-Од нь Филиппиний алслагдмал
уулархаг нутаг болох Калинга мужаас гаралтай нэгэн юм. Тэрээр уран бүтээлээ \”уламжлалт
ёс заншлыг нэг гар дээр урлан хадгалах” гэсэн чиглэлээр туурвиж, помело модноос
гарган авсан өргөс, хулс мод, нүүрс зэрэг маш энгийн хэдхэн хэрэгслийг урлалдаа
ашигладаг гэнэ. Сүүлийн ная гаруй жилийг нутгийнхаа дайчид, эмэгтэйчүүдийг энэ
урлагт бэлтгэхэд зориулсан төдийгүй шивээс сонирхогч жуулчдыг сургах шинэ
давалгааг бий болгожээ.
Б.Болормаа