АНУ В-52
стратегийн бөмбөгдөгчийг дахин байлдааны бэлэн байдалд оруулахаар бэлтгэж
байгаа талаар тус улсын Цэргийн нисэх хүчний штабын дарга Дэвид Гольдфейн
мэдэгдсэн талаар ВВС мэдээллээ.
Генерал
Гольдфей ярилцлагадаа \”Луизиана мужийн Барксдейл нисэх бааз дээр төвлөрсөн хүнд
бөмбөгдчдийг хорин дөрвөн цагийн туршид байлдааны бэлэн байдалд байлгах талаар
тушаалыг бэлтгэж байна. Одоогоор баазын хөөрч, буух зурвасыг тогтмол бэлэн
байдлын горимд оруулаад байгаа. Энэ бол бэлэн байдлын бас нэг алхам юм. Гэхдээ
үүнийг ямар нэгэн тодорхой байдалд бэлтгэх алхам гэж үзээгүй. Харин болзошгүй
аюулаас сэргийлэх алхам юм” гэжээ.
Мөн
одоогоор бөмбөгдөгчийг байлдааны бэлэн байдалд шилжүүлэх тушаал ирээгүй. Гэвч
ойрын хугацаанд ирнэ гэж Барксдейлын баазынхан хүлээж байгаа гэв. В-52
стратегийн бөмбөгдөгч нь цөмийн зэвсэгтэй дүйцэхүйц тэсрэх бөмбөгийг тээвэрлэх
хүчин чадалтай аж.
Ц.Пүүжээ