Жоу Зинзон 11 настай байхдаа баруун гараа
алдсан. Гэвч тэр амьдралд бууж өгөөгүй. Олон удаа ажил орох хүсэлт гаргаж
өнгөрсөн 2 дугаар сард Хятадын Чунцин дахь бизнесийн байгууллагуудад хоол
хүргэж өгөх ажилд орсон байна.
Тэрээр мухар болсон баруун гартаа хүнс дүүрэн
сагс өлгөж, өдөр бүр 15 километр газар алхаж, хүргэлт хийнэ. Гэвч тэр хэзээ ч халширч хойш суугаагүй бөгөөд байнга л инээмсэглэж явдаг нь бусдад таалагддаг
байна. Гадаа нохой гаслам халуун байгаа ч 32 настай Жоу инээмсэглэсээр хоолоо
түгээж явна.