Мэргэжлийг гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар Олон улсын валютын сан/ОУВС/-тай байгуулсан гэрээгээр бол 2017,
2018 онд цалин нэмэхгүй хэмээн тусгасан зүйл бий хэмээн Сангийн сайд асан
Б.Чойжилсүрэн ярьсан юм. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газраас 2018 оны төсөвт цалин, иргэдийн бодит
орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бага зэргийн өөрчлөлт хийх санаатай байгаа юм байна.
Багш, эмч нарын жагсаал, ажил хаялт, эсэргүүцэл энэ бүхний эхлэлийг тавьсан
учраас шуурхай хариу арга ихэмжээ авах нь зүйн хэрэг. Гэхдээ өнөөдөр Засгийн газрын тэргүүн ОУВС-тай
энэ талаар ярилцаж тохиролцох мэдээлэл байна. Тэд 2018 оны төсөвт тэтгэвэр,
тэгэмжийг нэмэх байр суурьтай байна. Манай улсын хүн амын нэлээд хэсэг нь нэн
ядуу төвшинд орсон гэсэн статистик тоо гарсан нь үнэн. Орлого багатай иргэдийн
аж, амьдралыг сайжруулах зайлшгүй нөхцөл байдал нийгэмд үүсээд байгаа юм. Дээр
нь малчдын тэтгэврийн насыг 5 жилээр нэмэгдүүлэх заалтыг хэрэгжүүлнэ гэсэн байр
суурийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас баримталж байгаагаа сайд
Д.Чинзориг өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яам ОУВС харилцан ойлголцолд хүрэх эсэх нь өнөөдөр тодорхой
болох юм.