Хятадын коммунист нам
дүрмэндээ засвар хийж, Улсын тэргүүн Си
Жинпиний улс төрийн үзэл онолыг хуульд тусгахыг нэгэн дуугаар зөвшөөрлөө. Ингэснээр орчин үеийн Хятадыг үндэслэгч гэгддэг Мао Зэдунтай эн зэрэгцэхүйц
удирдагч болголоо гэж Reuters мэдээлсэн байна.
Си Жинпин илтгэлдээ ”Хятадын онцлогтой
социализмын шинэ эрин” байгуулах онолыг танилцуулсан юм. Хятадын коммунист нам, төрийн тэргүүнд байсан нэг ч удирдагч урьд өмнө өөрийн үзэл онолоо хуульд тусгаж байгаагүй. Зөвхөн Мао Зэдун болон Си Жинпин нар л өөрсдийн улс төрийн онолоо намын индэр дээрээс тунхаглалаа. Си Жинпин ХКН-ын хурал дээр \”XXI зууны дунд гэхэд орчин үеийн агуу социалист орныг байгуулна\” гэж мэдэгдэж байсан юм.
Ц.Пүүжээ