Бодит байдал
Хүйтний улирал болохоор
агаарын бохирдол улам нэмэгдэж эрүүл төрсөн хүүхэд ч гэсэн өвчлөх нь энүүхэнд
болдог. Тиймээс UNDESTEN.MNсайт та бүхэндээ мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг цувралаар хүргэж, хүүхдийн элдэв
өвчлөл, хүндрэлээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэж байх болно. Манай
анхны зочин Хүүхдийн төв сувилалын сэргээн засалтын эмч Р.Отгонсайхан.
Мөн урьчдилан
сэргийлэх зөвлөгөөг хүүхдийн их эмч Н.Хишигнэмэх өгөх болно.
Р.Отгонсайхан: Хүүхдийн тархины
саажилт, хөдөлгөөний хоцрогдолд анхаарч байгаа
Хүүхдийн төв сувилалын эмч Р.Отгонсайхан 2000
оноос хүүхдийн эмчээр, 2012 оноос сэргээн засах эмчилгээний эмчээр ажиллаж
байна. Отгонсайхан эмч ажлын
туршлагатай, нэг ч гэсэн хүүхдийг эрүүлжүүлж, эцэг эхийнх нь сэтгэлийг амраах юмсан гэсэн
чин хүсэлтэй эмчийн яриаг хүргэж байна.
\”Би хүүхдийг сэргээн засах чиглэлээр сүүлийн зургаан жил ажиллаж байна. Сэргээн засах эмчилгээ үйлчилгээг эрүүл болон эмгэгтэй хүүхдэд аль
алинд нь үзүүлж болдог. Эрүүл хүүхдэд чийрэгжүүлэлтийг хийх бөгөөд аливаа өвчнөөс сэргийлж өвчлөхгүй байлгах үүднээс хийж байгаа юм. Байгалийн хүчин зүйл болох нар, ус, агаараар чийрэгжүүлэлтийг хийнэ. Хүүхдийн амьсгалын замын эрхтэн, зүрх судас, мэдрэл гэх мэтээр бүх л эрхтэний үйл ажиллагааг сэргээн засах чиглэлээр хийдэг эмчилгээ юм.
Бид хүүхдийн тархины саажилт, хөдөлгөөний хоцрогдол дээр илүү
анхаарч ажиллаж байгаа. Хүүхэд тархины саажилттай болох хэд, хэдэн шалтгаан бий.
Үүнд: жирэмсэн үедээ (эх ураг тээж байхдаа
ямар нэг халдвараар өвчилхөд), төрж байх үедээ (хүүхэд төрөх үед
хавчуургаар татаж авах, хүүхэд бүтэлттэй төрөх), төрсний дараах эмгэг ( нярайн шарлалт өндөр байх, удаан үргэлжилэх )
гэх мэт. Хүүхдийн тархи гэмтэхэд цөмийн шарлалт
ноцтой шалтгаан болдог. Ер нь нярайн шарлалт 14 хоногийн дотор арилах ёстой.
Нярайн шарлалтыг \”билиметр” гэдэг тусгай багажаар арьсанд хэмждэг тул заавал
цусны шинжилгээ авах шаардлагагүй. Нярайн шарлалт 14 хоногоос дээш хугацаагаар
эсвэл 200 мкмоль/л-с дээш хэмжээний шарлалттай байвал өрхийн болон нярайн эмчид
үзүүлэх, эсвэл манай нярайн эмч нарт үзүүлж зөвлөгөө авч болно. Ер нь эрүүл
хүүхэд төрүүлэхэд жирэмсэн ээжүүд зөв хооллох, ажил амралтаа зохицуулах,
өвдөхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хяналтандаа сайн үзүүлж, шаардлагатай бол
эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, эмчилгээ хийлгэх ёстой. Жирэмсэн ээж яаж эрсдэлгүй, зөв төрөх талаар
суралцах хэрэгтэй.
Түүнчлэн дутуу төрөх нь том эрсдэлтэй байдаг. Төрсний дараах янз бүрийн халдварт өвчнүүдээс сэргийлэх хэрэгтэй. Юмнаас унах, хүүхэдтэй тоглож байгаад хананд хавсруулах зэргээр хүүхэд тархиндаа гэмтэл авах нь саажилтай болох эрсдэлтэй. Саажилттай хүүхдийг эртнээс анхаарч иллэг, хөдөлгөөн засал эмчилгээнд явуулах хэрэгтэй. Тиймээс хамгийн түрүүнд эцэг, эхчүүд хүүхдээ хамгаалах, аливаа осол, гэмтэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлж байхад гэмгүй.
Манай сувилал нь 0-3 насны тураал, цус багадалт, сульдаатай хүүхэд хүлээн авч сувилдаг боловч сэргээн засах эмчилгээнд хөдөлгөөний хоцрогдолтой, тархины саажилттай 5 хүртэлх насны хүүхдийг хамруулж эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ манайх эмнэлэг биш учраас дунд болон хөнгөн хэлбэрийн саажилттай хүүүхдийг хүлээн авдаг юм. Манайд ирж үйлчлүүлэхдээ 13 дугаар маягт авчрах ёстой юм.
Сэргийлэх боломж
Н.Хишигнэмэх: Уушиг гэмтэхээр хүн хүчилтөрөгчийн
гүн дутагдалд орж эд, эс өвчилж үхждэг
Хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй их эмч Н.Хишигнэмэх монголчууд
өвчилснийхөө дараа эмнэлэг явж, эмээр
бөмбөгдүүлэх биш өвчнөөс сэргийлэх боломжуудын талаар та бүхэнд зөвлөгөө
хүргэж байна.
-Агаарын бохирдлоос
болоод жил бүр л багас насны хүүхдүүд ихээр өвчилж байна. Настайчууд ч ялгаагүй
103 дуудаад л хямарсан байдаг. Хорт утаа хүний цусыг маш хүчиллэг болгодог. Эрдэмтдийн судалгаагаар жилдээ хүн 112-113 кг
нүүрс хүчлийн хийгээр амьсгалж байна гэсэн дүн гарсан. Хүний эд эрхтэнийг
энэхүү нүүрс хүчлийн хий өвчлүүлэх суурийг тавьж, эсийг үхжүүлж байна. Ялангуяа
шинээр мэндэлж байгаа нярайнуудын ихэнх нь уушигны багтраатай, ханиад томуунаас
салдаггүй, тархины саажилт, даралт, шарлалтаас болж биеийн байдал нь хүндэрдэг .
Хүүхдүүд маань цэр, нустай удаан яваад л байдаг. Уушиг бидний агаарыг шүүгч юм.
Уушиг гэмтэхээр хүн хүчилтөрөгчийн гүн дутагдалд орж эд эс өвчлөх, хөгшрөх,
үхжиж байгаа юм. Агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд цусыг хүчилтөрөгчөөр
хангаж өгдөг ЭКАН гэж гайхалтай бүтээгдэхүүн байна. Олон ээж миний зөвлөгөөг авч, ЭКАН ууж эсэн мэнд амаржиж, эрүүл хүүхэд
төрүүлсэндээ надад талархал илэрхийлж байлаа. Тяншигийн Хүүхдийн био кальци,
тархнины кальци тархины саажилттай болон тархины даралттай хүүхдүүдийн биеийг нэлээн дэмждэг. Ялангуяа хүүхдийн тархины
даралт болон хөдөлгөөний хоцрогдол, рахит, цистит зэрэг элбэг тохиолддог
эмгэгээс сэргийлэх боломж байгаа шүү. Харахаар ээж нь нэг их ганган хүүхэн, хүүхэд
нь цээжээрээ дүүрэн цэртэй нусаа гоожуулаад л явж байдаг. Хүний эрүүл мэндийг
багаас нь дэмжиж, хамгаалж байж эрүүл сайхан залуу, охид бий болдгийг залуу
эцэг, эхчүүдэд сануулмаар байна.
Хүний биеийн дархлаа сайн байж гэмээ нь эрүүл байдаг. Иргэд өвчнөөс сэргийлж
хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж заншаарай. Хорхой өвс хүний биеийн
дархлааг тэнцвэржүүлж өгдөг. Өвөл ялангуяа манайхны бөөр их өвчилдөг. Бөөрөө
эмчлэхгүй явбал зүрх судасны үйл ажиллагаа хямардаг. Настай хүмүүсийн даралт
ихсэнэ, ойр ойрхон бие засна, элгэнд өөрчлөлт ордог. Тиймээс том, багагүй дулаан
хувцаслаж, цагтаа чанартай хоол, унд идэх хэрэгтэй. Ямар ч мундаг дарга байсан цагтаа
амрах ёстой. Боломжтой бол амралтын өдрүүдэд хүүхдүүд, хөгшдийг цэвэр агаарт гаргаж
байгаарай. Амьдралын зөв хэвшил, дадал эрүүл гэр бүлийг бүрдүүлэхэд үнэхээр
чухал шүү. Хүнээ дээдэлдэг улс орны иргэд аливаа өвчнөөс
урьдчилан сэргийлэхээр сарын хэрэглээний мөнгөндөө амин дэм, хүнсний нэмэлт
бүтээгдэхүүн авна гээд төлөвлөчихдөг юм байна. Манайхан үүнээс суралцмаар байгаа
юм. Ингэвэл бид заавал хүүхэд хэвтэх эмнэлгийн өрөө, орны тоог нэмээд, эмч
нарыг илүү цагаар ажиллуулах төсөв хайгаад байх шаардлагагүй болно. Иргэд яаж
эрүүл аж төрөх тухай мэдээллийг эмч нар илүүтэй өгдөг болоосой. Эрэгтэй хүний бөөр эрүүл бол эмэгтэй хүний
сав, өндгөвч эрүүл бол ажлын бүтээмж сайн, амьдралын чанар ч гэсэн дээшлэнэ. Бөөр хүний энергийн
эрхтэн юм. Бөөрний өвчлөлийг өвлийн улиралд эмчлүүлбэл илүү үр дүнтэй байдаг.
Дархлаа хэт ихсэх,
сульдах гэж байдаг. Дархлааны эсүүд хэт ихсэхээрээ биенээ барьж иддэг. Дархлааны
эс сульдаад ирэхээр хүний өвчлөлийн фон нэмэгддэг. ЭКАН хүний биеийн дархлааг
тэнцвэртэй болгож өгдөг бол хорохой өвс хүний биеийн оношлуур юм. Хүний далд
өвчнийг хүртэл ил гаргаж цэвэрлэж, угаас нь эмчилдгээрээ дэлхийд танигдсан
бүтээгдэхүүн юм. Хорхой өвсийг уугаад хүн өөрт байгаа өвчнийг илрүүлэн эмчилж,
илааршуулдаг. 2006 онд дэлхийд Сарс гэж өвчин дэгдсэн. Хятадад энэ өвчнөөр маш
олон мянган хүн нас барсан. Тянши корпорацийн Ерөнхийлөгч Сарс гарсан хятадын
том эмнэлгийн өвчтөнүүдэд хорхой өвсийг тусламж
буолгон өгсөн. Эмийн эмчилгээтэйгээ хорхой өвсийг хавсран уусан хүмүүс амьд
үлдсэн түүх байдаг.
Жирэмсэн эхчүүд
утааны энэ улиралд ЭКАН ууж элдэв эрсдэлээс сэргийлээрэй. Урагтаа ээж нь байгаа
бүхнээ хувааж өгдөг учраас танай гэрт хөл хүнд байгаа бол сайн асарч сувилаарай.
Ингэж чадвал амьгүй ураг, элдэв ургийн гажигтай нярай төрөхгүй шүү. Кальци, эрдсийн дутагдлаас болоод л тархины
даралттай, янз бүрийн эрсдэлтэй хүүхдүүд төрж байна. Эцэг, эхчүүд болон
жирэмсэн ээжүүд өвчлөлөөс сэргийлж манай төвд ирж үзүүлж болно. Манайх 1-р сургуулийн урд Чононбөрт төвд байрладаг. Гэрээсээ
гарах боломжгүй ээжүүд утсаар зөвлөгөө аваарай. 9909-1474 утсаар холбоо барьж
болно.