Манай оронд 3500 гаруй нуур бүртгэгдсэн байдаг хэдий ч нуур цөөрөм ширгэж үгүй болж байгаа өнөө үед шинээр нуур бий боллоо гэсэн мэдээлэл сонин санагдаж болох юм. Нуур нь тектоник гаралтай хотгор, мөстлөг, мөсөн голын хунх, тэвшин хөндий, галт уулын өрх тогоо, голын хөндий гэх мэт янз бүрийн газарт, гадаад, дотоод хүчний үйлчлэлийн үр дүнд үүсэн бий болдог.
Тэгвэл манай орны хамгийн залуу нуур 1957 онд Их Богд ууланд болсон 11 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас уулын орой нурж Битүүгийн голын хөндийг 50-70 метр өндөр нуранга далан хааснаас үүссэнийг нутгийн ардууд Оюут-Номин гэж нэрлэсэн байдаг. Энэ нуур нь байгалийн үйл явцын үр дүнд үүссэн манай орны хамгийн залуу нуур бол Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Улаан Боомын хавцалд 50 метр өндөр, 190 метр урт далан байгуулан Завхан голын усыг хуралдуулсан нь өнөөдөр 20 гаруй километр урт, 10 орчим километр өргөнтэй нуур болжээ.
Говь-Алтай, Завханчуудад энэ нуураа \”Гэгээн нуур” хэмээн нэрлэжээ. Гэгээн нуур нь хүний үйл ажиллагаанаас бий болсон манай орны хамгийн залуу нуур болж байна. Тэгвэл саяхнаас Гэгээн нуур олон улсын хайлтын системд бүртгэгдлээ гэдэг сайхан мэдээллийг эх сурвалж өглөө.
|