БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХКН-ын ТХ-ны ЕНБД-аар улиран сонгогдсон
бөгөөд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны долоон гишүүнээс
тав нь өөрчлөгдсөн байна гэж РИА
Новости-дамжууллаа.
Төв Хороонд Ши Жиньпинтэй
хамт Төрийн зөвлөлийн тэргүүн Ли Кэцян хэвээр үлдсэн юм. ХКН-ын Төв Хороо Улс
төрийн товчооны байнгын гишүүнд Төрийн зөвлөлийн орлогч дарга Ван Ян, Шанхайн
КН-ын тэргүүн Хань Чжан, ХКН-ын Төв Хорооны Зохицуулах хорооны дарга Ли Жаньшу,
ХКН-ын ТХ-ны тамгын газрын дарга Жао Лөжи болон БНХАУ-ын
Коммунист намын Төв Хорооны Улс төр судлалын төвийн дарга Ван Ян нар шинээр томилогдлоо.
ХКН-ын 19 дэхь Төв
Хорооны анхдугаар хуралдаанаар ТХ-ны Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнийг
сонгосон бөгөөд түүнд 25 хүн сонгогдсоноос зөвхөн нэг эмэгтэй байна.