Эрүүгийн хуулийн 270\’ 1, 273 зүйл
ангийг өршөөлд хамруулахгүй
Эрүүгийн
хуулийн 270\’ 1буюу Хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийг өршөөлд хамруулах
эсэхэд санал хураахад гишүүдийн 87 хувийн саналаар өршөөлд хамруулахаас
татгалзав.
МөнЭрүүгийн
хуулийн 273 буюу Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг
өршөөх эсэхэд санал хураахад 88.4 хувийн саналаар Өршөөл үзүүлэх тухай хуульд
хамруулахгүйгэж үзлээ.
Бусдын эд хөрөнгийн завших,
үрэгдүүлэх хэрэг өршөөлд хамрагдав
Бусдын
эд хөрөнгийн завших, үрэгдүүлэх гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулах үгүйг
УИХ-ын чуулганаар хэлэлцэн олонхын буюу 57.7 хувийн саналаар дэмжигдэв.
Тодруулбал
эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийг
Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар боллоо.
Авлига, албан тушаалын хоёр заалт
Өршөөлд хамрагдахгүй
Эрүүгийн
хуулийн 263-т заасан Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг
өршөөлд хамруулахгүй гэдгээр санал хураахад 65.2 хувийн саналаар буюу Өршөөл
үзүүлэх тухай хуульд хамруулахгүй гэдэг дээр олонхын санал авав.
Мөн
Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл буюу Төрийн албан тушаалтан эрх мэдлээ
хэтрүүлэх гэмт хэрэгт өршөөл үзүүлэх эсэхэд санал хураахад 72.9 хувийн саналаар
Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй боллоо.
Ингээд
УИХ-аас авлига, албан тушаалын гэмт хэргийн хоёр зүйл ангийг өршөөлд
хамруулахгүйгээр шийдлээ.
Залилангийн хэрэг өршөөгдөхгүй
боллоо
Өршөөлийн
хуулийн аль нэг зүйл заалт УИХ-ын 76 гишүүнд хамаарахгүй гэсэн гэсэн Н.Батбаяр
гишүүний санал олонхын дэмжлэг аваагүйучир Өршөөлийн хуулийн Хууль зүйн
Байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй болж зарчмын зөрүүтэй заалтууд дээр
гишүүд саналаа хэлж байгаа билээ.
Зарчмын
зөрүүтэй зургаан асуудал байгаагийн хамгийн эхэнд Залилангийн хэргийг Өршөөлийн
хуульд хамруулах эсэхийг хэлэлцэв.
Гишүүд
үг хэлж санал гаргасны дараа санал хураалт явуулахад олонхын дэмжлэг авч
чадаагүй учир залилангийн хэрэг өршөөгдөхөөргүй боллоо.