Улс, нийслэлээс
хэрэгжүүлж буй бодлого төлөвлөлтийн дагуу Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт
үйлдвэрлэлийн төвлөрсөн бүс бий болгох, газар тариалан, үйлдвэрлэл эрхлэх ААНБ-уудыг дэмжин ажиллаж байна. Дүүргийн удирдлагууд нутагтаа үйл ажиллагаагаа явуулах таатай орчин бий
болгох, ажлын байр олноор нь нэмэгдүүлэхийг хичээж байна. Энэ ажлын хүрээнд
нарны эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх Акуа Блүэ Скай энержи ХХК-д 30 га газар, Багахангай сүү ХХК-д д
бэлчээрийн ургамал тариалах зориулалтаар 275 га, фермерийн аж ахуйн
зориулалтаар 15 га газрыг олгосон байна. Эрдэсплазм ХХК нь шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэр, Хатан
сүмбэр хийн түлшний үйлдвэрүүд хүсэлт
ирүүлснийг судалж дүүргийн зүгээс дэмжин
ажиллаж байна.
Багахангай дүүрэгт одоогоор дизель түлшний нэг үйлдвэр, төмөрлөгийн 2 үйлдвэр, хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр 2, 13000 куб метрийн багтаамжтай шатахууны агуулах худалдааны зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна
.