Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болов. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцож, нийслэлийн төр захиргааны 20 гаруй ажилтан, албан хаагчид шагнал гардууллаа.
Улаанбаатар хотын \”Хүндэт тэмдэг” 4, Нийслэлийн \”Тэргүүний ажилтан” 7, Нийслэлийн Засаг даргын \”Жуух бичиг”-ээр 11 хүн тус тус шагнуулав. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хлтын Захирагч С.Батболд \”Энэ жил нийслэлийн 378 жилийн ойг бид бүхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Ойг тохиолдуулан нийслэлийнхээ бүтээн байгуулалтад гар бие оролцож, өөрийнхөө эрхэлсэн ажил, хөдөлмөртөө амжилт гаргасан хүмүүсийг нийслэлийн шагналаар шагнаж урамшуулж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсээд сайн сайхан бүхнийг ерөөе” хэмээлээ.