МАН, АН-аас
сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийх гэж намын нэрээр
далайлган арай л гэж хөгшчүүлийг цуглуулдаг. Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан
өнгөрсөн ахмадын баяраар тойргийнхоо хөгшчүүлтэй \”Манай монгол мандана” уулзалт
цэнгүүнийг хийсэн нь дээрх жишгийг эвдэв. Тэрээр фэнүүдтэйгээ уулзан шинэ
засагт сайд болох хүсэлтээ хэлүүлж нэг сумаар хоёр туулай буудсан. Гэсэн тэрээр
БОАЖ-ийн сайдын суудлыг 11 компанитай бизнесмэн эрд алдав. \”Төрийн ордон гэдэг
газарт хүмүүсийн сэтгэлийн хүйтэнд би даарч байна. Энд ирээд та бүхнийхээ халуун
сэтгэлд дулаацлаа. Гэхдээ Жавхлан хэзээ ч буцахгүй, няцахгүй. Би та бүхэнд
гурил, будаа, өвс, тэжээл тарааж, зам тавьж өгнө гэж хэзээ ч амлаагүй. Монголчуудыг
гомдоож, сүүг нь ууж, өрмийг нь идэж, хусмыг нь та бүхэнд өгч байгаа энэ
бүлэглэл, \”хорт хавдартнууд”-тай би
тэмцэнэ” хэмээн гоё шоудав. Ахмадууд түүнийг сайд, хариуцлагатай албыг хашиж
чадна хэмээн ам уралдан ярьж байгаа нь шоу ямархуу болсныг илтгэнэ.
Ахмадын баяр, сайдын сурталчилгаа, урлагийн тоглолт гээд юм юмтай цэнгүүн
болов.