Цэцэрлэгийн
эрхлэгч нарын мөнгөн идсэн асуудал ОНЗ-ийнхний сонорт хүрээд байна. Сонгинохайрхан
дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганхуяг хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс
14 сая төгрөг хууль бусаар цуглуулан хувьдаа ашигласан байна. Тэрээр \”Манай
цэцэрлэг хор цацсан” хэмээн эцэг, эхчүүдэд худал мэдээлэл өгч ажилчид, хамаатан
саднуудаа Улаан-Үүд руу аялалд авч явжээ. Эрхлэгч Б.Ганхуяг ажилчиддаа хууль
бус шаардлага тавьж, биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан тохиолпол
ч байна.
Баянзүрх
дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа цэцэрлэгийн гадна талбай,
бие засах газрыг тохижуулах нэрийдлээр 24 сая 500 мянган төгрөгийг хүүхдүүдийн эцэг,
эхчүүдээс хууль бусаар цуглуулан авч хувьдаа ашигласан байна. Ажилчид, хамаатан
садан, найз нөхдөө цэцэрлэгээр дүүргэж, шаардлага тавьсан ажилчдаа хууль бусаар
халдаг аж. Тэрээр цэцэрлэгтээ 100 хүүхэд илүү авсан байдаг ч ямар ч талбайр
хэлдэггүй байна. Дэрээх хоёр эрхлэгч шалгалт ирэхээр ямар нэг байдлаар аргалаад
явуулдаг гэнэ. Тиймээс цаашид эцэг, эхчүүд хүүхдийн цэцэрлэгт хандив, тохижилт
нэрээр мөнгө хурааж байвал АТГ-т мэдээлэх бүрэн боломжтой юм байна.