Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлөхөд цаг
хугацааны асуудал үлдсэн биз ээ. Түүнийг орыг залгах хүмүүсийн сонирхол сэдэрч,
элдэв мэдээлэл гарч эхэллээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Батлан хамгаалах
яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Гүрсэдийн
Сайханбаяр Б.Хурцын оронд очиж магадгүй нь. Түүний материалыг Авлигатай тэмцэх
газарт хүргүүлсэн гэнэ. Хэрэв энэ үнэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх ангийн андаа
хариуцлагатай албанд зүтгүүлж байгаа бололтой. Учир нь бригадын генерал
Г.Сайханбаяр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр ерөнхий цэргийн командын нэг ангийн
хоёр юм байна.