2018
оны зун манай хойд хөрш ОХУ-д хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
болно. Дэлхий нийт тэр аяараа Оросыг сонирхоно гэсэн үг юм. 30 хоногийн визгүй
зорчих боломжтой энэ цаг үе Монголчуудад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
үзэх хамгийн таатай боломжийг олгож байна.
Гэвч ОХУ-тай
таарамжгүй байгаа Исламын улс бүлэглэл хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнийг \”зүгээр байлгахгүй” гэж мэдэгдээд эхэллээ. Энэ мэдэгдэлээ
хөлбөмбөгийн энэ цаг үеийн шилдэг тамирчдыг барьцаалсан байгаа мэт зургаар
илэрхийлэх боллоо. Тэд зурагтаа \”Та нар Исламын улс байгаа цагт амар амгаланг
үзэхгүй” гэсэн тайлбар бичжээ.