Нийгмийн сүлжээгээр дамжуулан явуулж
буй улс төрийн ухуулга сурталчилгааны эздийг ил тод болгоно гэдгээ Фейсбүүкээс
мэдэгдлээ. Улс төрийн сурталчилгаа явуулагчдын тодорхойлолт болоод байршлыг
шалгаж, тэдгээрийн постуудын төлбөрт эзнийг \”…-ээр төлөгдсөн” хэмээн зарлаж
байхаар болжээ.
Оросын хакерууд олон нийтийн сүлжээг
ашиглан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн гэх маргааныг үндэслэн
ийнхүү Фейсбүүкээс улс төрийн сурталчилгааг хяналттай болгох шат дараалсан арга
хэмжээг авахаар болсон байна. Фейсбүүк болон олон нийтийн сүлжээний хэд хэдэн
байгууллага Мягмар гаригт болох Сенатын сонсголоос өмнө туршилтаа хийж байгаа
аж.
\”Фейсбүүк дээр сурталчилгаа гарч
ирэх үед хүмүүс сурталчилгааны эзэн хэн бэ гэдгийг харах боломжтой. Ялангуяа
улс төрийн сурталчилгааны эзэн тодорхой харагдана. ‘…. төлсөн’
гэдэг дээр дарж үзвэл сурталчилгааг түгээгчийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдаж
байх болно” хэмээн Фейсбүүк компанийн дэд ерөнхийлөгч Роб Голдман блогтоо
бичжээ. Цаашлаад бүхий л сурталчилгааны
холбогдох хуудсуудыг ил болгох аж. Эхний ээлжинд шинэ хэрэглүүрийг Канадад
туршиж, АНУ-д 2018 оны 11 дүгээр сард болох завсрын үеийн сонгуулийн өмнө
ашиглахаар зорьж байгаа аж.
Б.Болормаа