Австралийн эрх баригчид тус улсын
байгаль газарзүйн өвөрмөц тогтоцтой Улуру ууландаа гарахыг хориглосон шийдвэр
гаргалаа. Тус шийдвэр нь 2019 оны 10 дугаар сараас хэрэгжиж эхлэх юм. Улуру нь
байгалиас заяасан мэдрэмтгий чанартай уул гэж үздэг тул түүнд авирахыг
хориглосон шийдвэрийг Улуру-Ката Тжута үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Удирдах
зөвлөл санал нэгтэйгээр дэмжсэн байна.
Хойд бүс нутагт орших аварга том
улаан өнгийн бүхэл чулуу нь уугуул австраличуудын хувьд ариун дагшин газар нь
ажээ. Нутгийн иргэд нэлээд удаан хугацааны туршид жуулчид аялагчдыг Аерс Рок
хэмээн нэрийдэх болсон Улуру ууланд гаргахгүй байхыг шаардсаар ирсэн юм. Аялагчдыг
нутгийн уугуул ёс заншлыг хүндэтгэн үзэж тус ууланд авирахгүй байхыг хүссэн
замын тэмдгийг ч байгаль хамгаалагчид байршуулсан байна.
\”Энэ бол Диснейлэнд шиг зүгээр нэг
тоглоомын хүрээлэн бус, түүхэн ач холбогдолтой газар юм. Би аль нэг орон руу
аялбал уламжлалт заншлыг нь хүндэтгэн үзэж тухайн нутгийн ариун газарт хөл
тавихгүй. Жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг болохоор хориг тавиагүй эдгээр
жилүүдэд Анангу хүмүүс маш их айдастай байсаар ирсэн” хэмээн тус хүрээлэнгийн
Удирдах зөвлөлийн дарга /Анангу хүн/ Сэмми Вилсон өгүүлжээ.
Соёлын чухал ач холбогдолтой учраас
энэ ариун газарт хөл тавихгүй байх хоригийг маш хатуу тогтоож өгөхийг тус
хүрээлэнгийнхэн албаны хүмүүсээс хүссэн байна.