Японы Фукушима атомын цахилгаан
станцын дэлбэрч сүйдсэн бүс нутагт дэлгүүр байхгүйгээс оршин суугаа иргэдэд нь
дрон ашиглан хүнс тээвэрлэжээ. Өнгөрсөн жил гамшигт өртсөн нутагтаа оршин
суугчид нь эргэн ирсэн ч тэдэнд хангамж хүргэхэд тун бэрх байсан юм. Харин
дроноор хүнс хүргэх энэхүү үйлчилгээ нь Японд анхны тохиолдол болжээ. 2011 онд
Фукушимагийн орчимд цунамигийн гамшиг нүүрлэснээр Чернобилээс хойших цөмийн
хамгийн их хохирол амссан тохиолдол болсон билээ.
\”Lawson”
сүлжээ дэлгүүр нь \”Rakuten” пүүстэй хамтран
интернэт худалдааны үйлчилгээ явуулдаг бөгөөд энэ долоо хоногоос эхлэн өндөр
настнууд голдуу амьдардаг Минамисома хотын Одака дүүрэгт энэхүү дроны
үйлчилгээг эхлүүлжээ. Тус дүүрэг нь цунамид нэрвэгдсэн Фукушима атомын
цахилгаан станцын 20 км радиуст байрладаг аж. Хортой цацрагийн улмаас иргэдийг
тус бүсээс хүчээр нүүлгэн шилжүүлээд байсан юм.
Дроны үйлчилгээ нь тусламжийн нэг
хэлбэр аж. Хэрэглэгчид шарсан тахиа гэх мэт халуун хоол, гэр ахуйн хэрэгсэл
гэгчлэн ойролцоох \”Lawson” сүлжээ дэлгүүрт
захиалж, операторууд захиалгыг дроноор явуулдаг юм байна. Энэхүү үйлчилгээг
зургаан сарын хугацаанд туршиж үзэх гэнэ. Нэг дрон нь хоёр киллограмм жинтэй
ачаа даах аж.