\”Фейсбүүк” компанийн гуравдугаар
улирлын цэвэр ашигт зар сурталчилгаанаас 10 тэрбум гаруй ам.доллар орж иржээ. Есдүгээр
сарыг дуустал гурван сарын хугацаанд тус компанийн орлого 4.7 тэрбум ам.долларт
хүрсэн нь жилийн өмнөхөөс 80 хувиар өндөр үзүүлэлт юм.
Гүйцэтгэх захирал Марк Цукерберг энэ
талаар мэдэгдэхдээ компанийн хувьцаанд хийсэн хөрөнгө оруулалт ийнхүү ашиг
орлого нэмэгдэхэд нөлөөлсөн гэжээ. Гэвч сүүлийн өдрүүдэд дэгдээд буй олон
нийтийн сүлжээг ашиглан 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросын
зүгээс нөлөөлсөн гэх хэргийг тус улсын хууль сахиулагчид шалгаж байгаа аж. Энэ
тухайд Цукерберг, \”Бид платформ дээрээ аливаа хүчирхийллийн шинж агуулсан
мэдээлэлд нухацтай ханддаг. Нийгмийг хамгаалах нь ашиг орлогоо нэмэгдүүлэхээс
хамаагүй илүү чухал зүйл билээ” гэсэн байна.
Есдүгээр сарын байдлаар
\”Фейсбүүк”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.7 тэрбум болсон нь жилийн өмнөхөөс
16 хувиар өссөн дүн юм. Эдгээрээс давхардсан хаягнууд 10 хувийг эзэлж буй нь өмнөх
судалгааны дүнгээс мөн л нэмэгдсэнийг харуулжээ. Түүнчлэн зар сурталчилгаа
нийтлэгч идэвхтэй хэрэглэгчийн тоо зургаан сая болсон байна.
Ялангуяа жижиг, дунд бизнес эрхэлдэг
сурталчилгаа түгээгчид \”Фейсбүүк”-ийн жилийн орлогыг 10.3 тэрбум долларт
хүргэхэд голлох нөлөөг үзүүлсэн гэнэ. Үүнээс 10.1 тэрбум доллар нь цэвэр
сурталчилгаанаас олсон ашиг юм.