Узбекстан улсын иргэн Нью-Йорк
хотноо хадлага үйлдэж, найман хүний амь насыг хөнөөсөн. Амиа алдсан иргэд бүгд
АНУ-ын иргэд байсан юм. Энэ асуудалтай холбоотой АНУ-ын Ерөнхийлөгч Дональд
Трамп мэдэгдэл хийсэн бөгөөд мэдэгдэлдээ \”цагаачлалын асуудалд онцгой анхаарлаа
хандуулах болно” гэжээ. Мөн ногоон картны сугалааг хориглож, цаашид явуулахгүй
байх арга хэмжээг авч, хориг тавина гэсэн байна.
АНУ-ын Конгрессийн шийдвэрээр 1995
оноос хойш ногоон картын сугалааг явуулах болсон. Жилд 50 мянган иргэн азтан
болж АНУ-ын иргэншил авч байгаа юм. Сугалаа явуулж эхэлснээс хойш 1 сая гаруй
иргэн азтан болж АНУ-ын иргэншил авчээ. ЭДгээр иргэдийн ихэнх нь Ази, Африкийн
иргэд байгаа юм. Тиймээс ногоон картын сугалаанд хориг тавих ёстой гэдэг байр
суурь дээр хатуу зогсоно гэдгээ Дональд Трамп хэллээ. Мөн Исламын шашинт улсаас
ирсэн иргэд, цагаачдад хатуу хяналт шалгалт тавих хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ Трамп зарлиг гаргаж, хориг
тавьсан ч эцсийн шийдвэрийг АНУ-ын Конгресс гаргах юм байна.