Хэдэн жилийн өмнө хүүхдийн төлөө \”За” гэж хэлье хэмээх уриалга
гарч, хүүхдийн эрхийг бүхий л талаараа зөрчихгүй байхыг бие биенээсээ хүсэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хүүхдүүдийн төлөө \”За” гэж хэлж байгаа дорвитой үйлдэл харагдахгүй байна. Хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн 60-75 хувийг нь бага насны хүүхдүүд өртөж байна. Иймээс үр хүүхдээ хүчирхийлэл гэмт
хэргээс сэргийлэх нь эцэг эхчүүд бидний үүрэг юм. Тухайлбал, Хүүхдүүддээ
ямар нэгэн асуудал гарвал хэлж ярьж байхыг сануулах, энэ талаар ярьж хэвшил
болгох. Ингэвэл асуудлыг хүндрэхээс
өмнө шийдвэрлэх боломжтойгоос гадна хүүхэд тань аюул осол тохиолдсон үед таниас
нуух биш харин ярилцдаг болно. Хэрэв хүүхдийнхээ ярьсан зүйлийг буруутгаад
байвал дараагийн удаа нуудаг болно гэдгийг санах хэрэгтэй. Иймээс ямар ч зүйл болсон хүүхдээ айлгаж эмээлгэхгүйгээр
ярилцах нь чухал.
Мөн гэр бүлдээ аливаа баяр ёслолыг тэмдэглэхдээ болгоомжтой хандах
хэрэгтэй. Ялангуяа архидалт, найз нөхдийн нийллэгийг гэртээ зохион байгуулах нь
хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлэхээс гадна хүүхдээ эрсдэлд оруулдаг гэдгийг
мартаж болохгүй. Яав л гэж, зүгээр л
байдаг гэсэн уужуу бодож болохгүй юм. Хүүхдээ хэнээр харуулах вэ хамгийн
чухал. Бага насны хүүхдээ өөрийгөө хамгаалах, илэрхийлэх чадамж сул байгааг
ашиглан буруу эм өгөх, цохих, зодох, дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг
сүүлийн үед нэмэгдэж байгааг сануульяа.