Монголчууд хаа явсан газраа хонь гаргаж, хорхог, боодог хийдэг нь гэм биш
зан юм даа. Гэвч бидний маханд дуртай занг хүлээн зөвшөөрөхгүй улс орон олон
байна. Тухайлбал, АНУ-д амьдардаг хэсэг Монголчууд фермерээс хонь худалдан авч,
төхөөрч байтал цагдаа иржээ.
Фермерийн эзэн л цагдаа дуудсан аж. Уг нь амьдаар нь авч явахаар
төхөөрчихөөд аваад явья л гэсэн санасан бололтой юм. Фермер эр цагдаад \”Энэ
гурван залууд хонио худалдсан болохоор төхөөр гэж хэлээгүй” гэж мэдүүлсэн
байна. Харин залуус \”Бид худалдаж авсан учир яах нь бидний дурын асуудал биз
дээ” гэжээ. Мөн \”Манай үндэсний баяр болж байгаа. Энэ баяраар хонь гаргаж иддэг
уламжлалтай юм” гэж тайлбарласан байна. Гэсэн ч маргаан тийм ч амар
шийддэгдсэнгүй.
Учирлаж тайлбарласаар байгаад торгуульгүй өнгөрсөн тухай эх сурвалж цахим
хуудаснаа мэдээлсэн байна. Маханд дуртай зангаасаа болоод буруудах шахсан нэг
жишээ энэ байна. Тэгэхээр Монголчууд минь хаана юугаа идэх нь бидний дурын
асуудал ч гэлээ гадны улс оронд явахдаа
дүрэм, журамтай нь сайтар танилцаж байгаарай.