Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 21-ний өдөр гарсан. Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийн ар гэрээс Онцгой байдлын байгууллага, алба хаагчдад талархал илэрхийллээ.
Талархлаа өөрийн биеэр илэрхийлэхээр ирсэн Булган аймгийн Могод сумын өндөр настан С.Болдыг ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр С.Болд \”Дүүгийнхээ биеийг уулнаас олохгүй нь л гэж айж байлаа. Гэтэл аврагчид маань олоод ирэхэд амьд уулзсан мэт л баярласан” гэжээ. Маргааш амь үрэгдсэн иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөх ёслол Сүхбаатарын талбайд болох юм байна.