УИХ
дахь 13 эмэгтэй гишүүн нэгдэж, \”Эмэгтэй гишүүдийн бүлэг” байгуулжээ. Өмнөх
парламентын үед эмэгтэй гишүүд бүлэг байгуулах замаар нийгмийн чанартай
асуудлууд дээр байр сууриа нэгтгэж, тодорхой байдлаар нөлөөлөл үзүүлж ирсэн
жишиг бий. Гэвч энэ удаагийн парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийн зүгээс
\”Эмэгтэй гишүүд дангаараа бүлэг байгуулах талаархи зохицуулалт хуулиндаа
тодорхой байдлаар тусгагдаагүй” гэх тайлбар хийж, асуудлыг хойшлуулдаг байсан
юм.
Харин сүүлийн үед нийгмийг цочролд оруулаад зарим асуудлаас
үүдэж УИХ дахь эмэгтэй гишүүд тусдаа бүлэг байгуулах нь зүйтэй гэж үзжээ.
Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар Д.Оюунхорол гишүүн ажиллах аж.