Дорноговь
аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-нд алга болсон найман настай охиныг эрэн
хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын албанаас зохион байгуулж байгаа юм байна.
130-150 м өндөртэй Энэ сарын-02 ний өдөр
13.30 минутын орчимд сургууль дээрээ харагдснаас хойш алга болсон байна. Өмсөж
явсан хувцасны хувьд зураг дээрх ягаан туртик, бор түрийтэй гутал формын
хувцастай, ягаан цүнхтэй явж байсан ба харсан үзсэн хүн 7052102 утсанд хандах
боломжтой юм байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр
охин хичээлээсээ хоцроод ангидаа орох гэхэд багш татгалзсан хариу өгсөн тул
буцаж гараад ийнхүү сураггүй болсон гэлээ. Мөн охины талаарх мэдээллийг 5 сая
төгрөгөөр худалдаж авна гэдгийг Замын-Үүд сумын цагдаагийн газраас мэдээллээ.