Мансууруулах төрлийн ургамал түүж, хэрэглэж явсан гурван
залуу болон насанд хүрээгүй хоёр охиныг цагдаагийнхан өнгөрсөн баасан гаригт илрүүлжээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын нутагт цагдаагийнхан хяналт шалгалт
хийж байхдаа Аксент маркийн автомашиныг зогсоон шалгахад Т, Б, Э нар нь
насанд хүрээгүй А, Э гэх охидын хамт мансуурсан байдалтай байсан аж. Мөн машиндаа мансууруулах ургамал түүж,
тээвэрлэж явсныг саатуулан шалгаж байна.