Финляндын
Батлан хамгаалах хүчнийхэн олон улсын томоохон хээрийн сургуульд бэлтгэж
эхэлсэн бөгөөд түүнийг АНУ, Швед болон бусад улс орнуудын зэвсэгт хүчинтэй
хамтарч явуулах талаар Финляндын батлан хамгаалах яамны сайд Юсси Нинсте
мэдэглээ.
\”Тухайн
хээрийн сургуулийг 2020 онд явуулахаар төлөвлөсөн байсан ба Финлянд, Швецар,
АНУ болоод бусад хамтрагч улс орны зэвсэгт хүчний томоохон бүлгүүд оролцоно. Иймээс
энэхүү томоохон сургуулийн бэлтгэл ажиллагаа эхэлсэн бөгөөд гурван жил
үргэлжлэнэ”-гэж батлан хамгаалахын сайд МТВ-ийн мэдэгдлээ.
Ирээдүйд болох хээрийн сургууль нь энэ
жилийн есөн сард Швецар, Дани, Эстон, Финлянд, Франц, Литв, Норвеги болон АНУ
зэрэг улсуудаас бараг 20 мянган цэрэг оролцсон Aurora
хамтарсан хээрийн сургуулийн суурь дээр хийгдэх бизээ.
\”Хээрийн сургуулийн зорилго” нь – олон
улсын дэмжлэг авах явдал бөгөөд хямрал үүссэн тохиолдолд түргэн хугацаанд
тусламж авахад бэлэн байх ёстой”-гэж Ниинсите хэллээ. Финляд
улс тусгаар тогтносон, эвсэлд нэгддэггүй, өөрийн улсын аюулгүйн байдалд
хариуцлага үүрдэг, гэвч шаардлагтай тохиолдолд түншүүдээс тусламж ирэхэд хүлээн авахад бэлэн байх ёстой гэж сайд
тэмдэглэлээ.
Ц.Пүүжээ