Вьетнамын төв болон өмнөд бүсийн
нутагт хүчтэй хар шуурга дэгдсэний улмаас 27 хүн нас барж, 20 гаруй хүн ор
сураггүй алга болжээ. Дамри гэх уг хар салхи нь өнгөрөгч Бямба гаригаас 90
км/цагийн хурдтайгаар шуурч эхэлсэн байна. Амиа алдагсдаас гадна шуурганд 40
мянган айлын орон гэр сүйдэж, олон газарт гэрэл цахилгаангүй болсон учир оршин
суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.
Да Нанг хотын өмнөд эргээс 500 км-т
орших уг бүс нутагт энэ долоо хоногийн сүүлчээр АПЕК-ийн орнуудын уулзалт
зөвлөгөөн болох байсан юм. Зүүн Өмнөд Азийн бүс нутагт орших Вьетнам улсад хар
шуурга элбэг тохиолддог бөгөөд үер усны гамшгаас болж жил бүр олон арван хүн
амь үрэгддэг аж. Шуурганы чиглэлд өртөж болзошгүй бүс нутгаас жуулчид, нутгийн
иргэд гээд 30 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Цаг уучрчдын мэдээлж буйгаар энэ нь
сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй асар хүчтэй шуурга бөгөөд цаашид хойд зүг рүү
чиглэж болзошгүй гэжээ.
Б.Болормаа