Технологийн дэвшил, интернэтийг
бэлгийн мөлжлөгт ихээхэн ашиглаж буйг тогтоож, энэ төрлийн гэмт хэргийг
бууруулах арга хэмжээ авч ажиллахыг интернэтийн тэргүүлэгч компаниуд дэмжинэ
гэдгээ мэдэгджээ.
Facebook,
Google, Amazon зэрэг Интернэтийн холбоонд нэгдсэн байгууллагуудын
мэдэгдэж буйгаар тус хуулийн өөрчлөлт нь технологийн шинэчлэлд сөрөг нөлөө
үзүүлнэ хэмээн үзжээ. Өнгөрөгч Баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ тэд тус хуулийн
төсөлд маш чухал, оновчтой өөрчлөлтүүдийг хийснийг онцолсон байна. Ирэх долоо хоногт
болох эхний санал асуулгаар АНУ-ын Сенатад Бэлгийн мөлжлөг үзүүлэгчдийг таслан
зогсоох тухай хуулийн төсөл нь дэмжлэг авна гэдэгт найдаж байгаа аж.
\”Энэ нь бэлгийн мөлжлөгийг зохион
байгуулагчид, энэ төрлийн гэмт этгээдүүдийг барихад ихээхэн чухал үүрэгтэй
хуулийн төсөл юм. Мөн хүний наймааны золиос болсон хохирогчид хууль ёсны эрхээ
эдлэхэд нь дэмжлэг болно. Цаашид энэхүү хуулийн төслийг улам боловсронгуй
болгож, аль болох хурдан батлуулах болно” хэмээн хуулийн төслийг өргөн барьж
буй Охайогийн сенатч Роберт Портман өгүүлжээ.
Гэвч технологийн компаниудын зүгээс
тус хуулинд хийх өөрчлөлтүүд нь 1996 онд баталсан Харилцаа холбооны тухай
хуулийн 230 дугаар хэсэгт хийсэн өөрчлөлтүүдийг эсэргүүцэж байгаа аж. Энэ
хэсэгт интернэтийн хуулийн багц хамаарах бөгөөд үүнд интернэтийн компаниудыг
хэрэглэгчдийн үйлдлээс хамгаалах тухай тусгажээ. Тухайлбал, хэрэглэгч YouTube ашиглан хууль бус үйлдэл
хийвэл, тус сувгийг бус хэрэглэгчийг хариуцлагад татна гэжээ. Харин
Интернэтийн холбооноос энэ заалт нь шинээр төрж буй компаниудад дарамт болж,
хуулийн хүрээнд эрсдэлд оруулж ч болзошгүй хэмээн маргаан дэгдээж байгаа юм.
Б.Болормаа