Цас ихээр орж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Нийтлэг
үйлчилгээний газрууд хариуцсан хороодын нутаг дэвсгэрийн явган хүний зам
талбай, гарцан дээрх халтираа гулгааг цэвэрлэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд
амьдрах нөхцлийг бүрдүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Тухайлбал, Хонхорын зам,
Академийн зам, Улаанхуарангийн зам, Жанжин клуб, Улиастайн гүүрнээс Гачууртын
эцэс хүртэл нэг тонн бодис, долоон тонн давс цацсан
байна. Мөн зам
талбайдаа хоёр тонн давс цацаж иргэдийг халтираа гулгаанаас сэргийлж байна.
Өнөөдөр Баянзүрх
дүүргийн хэмжээнд нийт 12.5 тонн давс, хоёр тонн бодис цацсан байна. Дашрамд мэдээлэхэд, Цаг
уур, орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдэд төвийн нутгаар цас ихээр орж,
цасан шуургатай гэж мэдээлсэн учир иргэдийг аюулгүй байдлаа хангаж, анхаарал
болгоомжтой байхыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа.