Монголын
хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын хувьцаат 21 компанийн 68,792 ширхэг хувьцаа
арилжигдсан байна. Үүнээс хувьцаат 8 компанийн хувьцааны ханш өсч, хувьцаат 12 компанийн хувьцааны ханш буурсан бол хувьцаат 1 компанийн хувьцааны ханш тогтвортой
байлаа. Үүнээс \”Дөрвөн-уул” ХК-ийн /DRU/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу
15.00 хувиар өссөн бол \”Улсын их дэлгүүр” ХК-ийн /UID/ ханш хамгийн өндөр
буюу 13.20 хувиар уналаа.
Энэ өдөр \”MSE ALL\” индекс 1,152.63 нэгж болж 0.34
хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,251,355,625,122 боллоо.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж