Увс аймгийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг хамтран багийн эмч нарын зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 3-5-нд зохион байгууллаа. Тус уулзалтад Увс аймгийн 19 сумын 65 багийн эмч нар мөн сумдын засаг дарга нар оролцжээ.
Уулзалтын үеэр багийн эмч нарт тулгамдаж байгаа асуудал, дутагдаж байгаа тоног төхөөрөмж мөн тэдний санал хүсэлтийг өөрсдөөс нь сонсож, шийдвэрлэх талаар зөвлөлдөж, хэлэлцлээ. Мөн энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан эмч нарыг аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, баярын бичиг, Цэдэнбал даргын 100 жилийн ойн медаль зэргээр шагнаж урамшууллаа.
Мөн аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн эрүүл мэндийн газар болон багийн эмч нарын хоорондын харилцаа холбоог сайжруулахад тус хэлэлцүүлгийн гол зорилго оршиж байгаа ажээ. Түүнчлэн багийн эмч нарын чадавхийг дээшлүүлэх зорилгоор хүүхдийн өвчны цогц менежмент сэдвээр сургалт зохион байгуулж байна.
Сургалт, хэлэлцүүлгийн үеэр багийн эмч нарт гол тулгамдаж буй асуудал нь машин, унаа тэрэг байдаг цаашлаад эмийн нийлүүлэлт, бинзен шатахууны хүрэлцээ, хадгалах орчин муу байдаг талаар ярьж асуудлыг шийдэж өгөхийг хүссэн байна.