Монголчууд модон жорлонгоо өөрчлөх цаг болсон. Үүнийг хүн бүр дуу нэгтэйгээр хэлэх боловч хэн ч өөрчлөлт хийх гэж зүтгээгүй, шинийг сэдээгүй. Манай ах, дүү нар гадаадаас ирээд \”Энэ модон жорлонд чинь бие засч чадахгүй. Уначих гээд аймаар юм аа\” гэх зэргээр харь гаригаас ирсэн хүн мэт авирлах нь элбэг таардаг билээ. Харин УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл энэ санаагаа ном болгож, ахицтай, хөгжил дэвшилтэй ажил хэрэг болгохоор шийджээ. Ялангуяа Улаанбаатар хотынхны хувьд хөрсний бохирдол нүдэнд үл үзэгдэх ч гэсэн аюулын харанга дэлдэж байгаа талаар хэчнээн ч жил дээр, дооргүй ярьж, бичив. Харамсалтай нь ажил хэрэг болгоё гэж зүтгэсэн нь хүн тун ховор аж. Дарга нар хэдэн тэрбум төгрөг улсын төсвөөс тендер нэрээр идэж байхад нэг нь ч гэсэн ардын амьдралд тустай ажил сэдэж хийж байгаа нь яамай даа. Тиймээс гэр хорооллынхон, хашаа байшинд амьдардаг айлууд үр, хүүхдүүдийнхээ гэрэлт ирээдүйн төлөө бие засах газраа орчин үеийн шаардлагад нийцүүлэн өөрчилбөл олон хүнд тустай, хэчнээн олон асуудлыг зөвөөр шийдэх зөв гарцыг нээх юм.