Өчигдөр 19:20 цагийн үед \”Шөнийн зах” худалдааны
төвийн нэг давхарт байрлах Хаан банкинд баг өмссөн буутай этгээдүүд дайран
орсон хэрэг гарчээ. Одоогоор хэргийн газар Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас \”Банкинд халдлага
болсныг тодотгож, \”Хүний амь нас эрсэдсэн, мөнгө дээрэмдсэн зүйл болоогүй”
гэсэн тайлбар хийгээд байна. \”Шөнийн зах” худалдааны төв нь Нийслэлийн
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Тогтмол цагийн хуваариар үдшийн
22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг юм
байна.