Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж 100 хувийн иртцтэй байлаа. Энэ үеэр Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасч, актлах,
шагналд тодорхойлох, ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, тогтоолд өөрчлөлт оруулах
зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн энэ сарын 15-нд НИТХ-ын
ээлжит бус хуралдааныг зарлалаа. Энэ хурлын зохион байгуулалтын асуудал болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны
үндсэн чиглэлийн явц , нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх
үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр
5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн төлөвлөгөөний биелэлтийг
хэлэлцэхээр болжээ. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын 12-р ээлжит хуралдааныг энэ
сарын 24-нд хийхээр товлолоо. Хуралдааны үеэр НИТХ-ын дотоод зохион
байгуулалтын тухай асуудлыг хэлэлцэх юм гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.