Авлигатай тэмцэх газраас
2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн
шинжтэй 39 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 68 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд
хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 3 гомдол, мэдээллийг харьяаллын
дагуу шилжүүлэх, 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэх саналтайгаар
прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 37 гомдол, мэдээлэл шалгагдаж
байна.Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэг хүлээн авсан бөгөөд 4 хэрэгт
хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 134 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас
1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 3 эрүүгийн хэргийг хаах саналтай прокурорт
шилжүүллээ. Одоогоор 130 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.