Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр Алтайн салбар уулсаар цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж,
хүйтрэхийг анхааруулж байна.
2015 оны 11 дүгээр сарын 02-ны
08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд
хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн
хойд хэсгээр цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад
нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр
зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2
градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 11-16 градус, бусад
нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус
дулаан байна.
|