Улс төрийн
намуудын байдал үнэхээр доройтож шинэчлэл хийхийг хүсэгчид их болжээ. Аргаа
барсан тэд төрийн ордонд эрдэмтдийг цуглуулан чуулж сууна.
Нам дагасан залуучуудын байгууллагыг татан буулгах цаг
болсон гэж УИХ-ын даргын зөвлөх Н.Дэмбэрэл
мэдэгдлээ. Тэрээр, \”Ийм залуучуудаас болоод бусад нь дуу хоолойгоо гаргаж
чаддаггүй, бодлогоо дэвшүүлж чаддаггүй болсон. Ийм дампуу байдалд нам маань орсон.
Залуучуудын байгууллагаар дамжсан, даргын цүнх барьсан хүмүүс өнөөдөр
агентлагийн болон элдэв төрлийн дарга
болж байна” хэмээн бухимдсан. Тэрээр, \”Нам бол үзэл санааны нэгдэл байдаг.
Намын дарга гэдэг бол энэ үзэл санааны нийлбэр нь байх ёстой. Тэгэхээр намын
даргад нэр дэвших хүмүүс бол өөрийнхөө үзэл санаа, хөтөлбөрөө гаргаж ирээд
уралдаан зарлаад өрсөлдөх ёстой. Энэ бол намын ямар ч гишүүнд нээлттэй, ил тод
өрсөлдөх ёстой. МАН бол энэ дагуу л явж байна” хэмээн даргын сунгаад явж
байгаагаа илтгээд авлаа.