Монгол Улсын
хэмжээнд тавьсан хяналтын камерийг хянадаг эсэхийг тогтоох цаг болжээ. Үнэхээр ажилладаг бол маргах зүйл алга.
Улсын хэмжээнд
байгууллага, аж ахуйн нэгжүүд олон тэрбум төгрөгийн хөрөнгөөр хяналтын камерууд
тавьсан гэдэг. Цагаа тулаад хэрэг болохоор үнэхээр чанарын шаардлага хангаж,
ажиллаж байгаа хяналтын камер тун цөөхөн
бололтой. Саяхны нэгэн үйл явдлаар хянаж чаддаггүй хяналтын камеруудын асуудал
ил болж байх шиг байна. Ажилладаггүй камер байрлуулсан байгуулага, дарга, эздийг шийтгэдэг болцгооё. Жишээлбэл, Дорноговь
аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар
ангийн сурагч, найман настай охин сураггүй алга болоод эрэн хайх үйл ажиллагааг орон даяар зарлан явуулж эхэлсэн билээ.
Охин Д.Сэржмядаг 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 13:30
цагийн үед сургууль дээрээ харагдсанаас хойш сураггүй алга болсон гэдэг. Түүний хамгийн сүүлд явсан газрыг тодруулахаар хяналтын 10 гаруй камеруудыг шүүхэд ердөө гурав нь ажилладаг
байжээ. Тэрхүү ажиллагаатай гэж хяналтын камерууд нь хүний царай, машины дугаар зэргийг
тодруулж харуулах боломжгүй, тааруухан \”эд” байсан талаар орон нутгийн
телевизээр мэдээлэв. Энэ бол өнөөгийн нийгмийн бодит төрх юм. Эндээс монголд
тавьсан камерууд ямархуу хулхины эд болохыг бүрэн мэдэх боломжтой аж. Түүний
ард дарга нарын чанаргүй бараа шахдаг, мөнгө угаадаг хэрэг байхыг үгүйсгэхгүй юм. Мэргэжлийн байгууллагаад нь энэ зэргийн шалгалтыг хийчихэж болно доо. Хэрэв тэрхүү камерууд ажилладагсан бол…