Хоёр сарын өмнө \”Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай М
охин амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл нийгмийг цочироосон тус
хэрэг гарсан \”Очир\” төвийн буудлын эзэн н.Оюунтуяад цагдаагийн байгууллагаас
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь хэрэг гарсны дараахан тэрбээр \”Талийгаачийг архи дарс
олон хоногоор хэтрүүлэн хэрэглэсэн байсан, буудал хэсч явдаг” гэх мэтээр худал
мэдээллийг хэвлэл мэдээлэлд хандан ярилцлага өгсөн юм. Ийнхүү худал мэдээлэл
тараасан нь талийгаач охины ар гэрийнхэнд нь хүндээр тусч, талийгаачийн нэр
хүндэд нь халдсан тул аав Т.Лхагвасүрэн нь гомдол гаргаж хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Баянзүрх
дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандсан байна. Талийгаач охины аав \”Очир” төвийн зочид буудлын эзэн Оюунтуяаг
болсон үйл явдал болон охины тухай ярьсан зүйлтэй холбогдуулан шалгахыг хүссэн
өргөдөл өгсөн нь шалгагдаж, эрүүгийн хэрэг үүсчээ.