Холливудын жүжигчин Портиа де Росси
нь Стивен Сигалыг өөрт нь бэлгийн дарамт үзүүлж байсан хэмээн мэдэгдээд байна. Америкийн
алдарт ток шоуны хөтлөгч Эллен ДеЖенерестэй гэрлэсэн жүжигчин бүсгүй өнгөрөгч
Лхагва гаригийн шөнө энэ тухайгаа твиттер хуудсандаа жиргэжээ. Ноён Сигал кино
шалгаруулалтын үеэр бүсгүйд зүй бус авир гаргаж байсан гэдгийг Росси мэдэгдсэн
байна. Харин Сигалын зүгээс энэ
талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж. Өдшөө 65 настай жүжигчин тэрээр \”Under Siege”, \”Flight of Fury” зэрэг кинонд бүтээсэн
дүрээрээ холливудад ихээхэн алдартай болсон нэгэн юм. Мөн 2016 онд ОХУ-ын
иргэншлийг ерөнхийлөгч Владимир Путинаас авсан билээ.
Түүнчлэн жүжигчин Жулиан Маргюлс,
загвар өмсөгч Женни МакКарти гэхчлэн хэд хэдэн бүсгүй Стивен Сигалыг бэлгийн
дарамт үзүүлж, ёс бус авир гаргасан үндэслэлээр гомдол мэдүүлэх гэж байгаа
тухай эх сурвалжууд мэдээлжээ. Холливудын кино продьюсер Харви
Вейнштений араас олон найруулагч, жүжигчин энэ төрлийн хэрэгт орооцолдсон нь
олон нийтэд ил тод болоод байгаагийн нэг нь ийнхүү Стивен Сигал болж байгаа аж.
Орчуулсан. Б.Болормаа