Сэлэнгэ аймгийн
Баянгол сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь аймагтаа анх удаа
\”Улсын тэргүүний сургууль” болж байжээ. Тэгвэл өнөөдөр мөн л бусдыгаа түүчээлэн аймагтаа анхны төрийн дээд
шагнал \”Алтан гадас”ы одон хүртлээ.
Д.Сарангэрэл захиралтай тус сургууль улсын хэмжээнд 5,
аймагтаа анхны гэсэн тодотголтойгоор Улсын тэргүүний сургуулийн болзлыг хангаж
байсан бол өнөөдөр аймагтаа анх удаа төрийн дээд шагнал \”Алтан гадас” одон
хүртэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд
дарга Б.Саруул гардуулан өглөө. Арга хэмжээнд
Сэлэнгэ аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Баянгол сумын ИТХ-ын дарга
Р.Батжаргал, Засаг дарга С.Ариунбат болон тус сургуулийн үе үеийн багш, сурган
хүмүүжүүлэгчид, сурагчид, төгсөгчид оролцжээ. Энэ үеэр Боловсрол, Соёл, Шинжлэх
ухаан, Спортын яамны \”Жуух бичиг”-ээр багш Б.Мөнхжаргал шагнасан байна.