Хятадын анхны загвар сансрын станц \”Tinagong-1”-ийн үйл
ажиллагаа явуулах хугацаа
нь дуусгавар болж байгаа учир ирэх оны эхээр агаар мандалд эргэн орж ирэх
юм байна. Европын сансрын хүрээлэнгийн мэдэгдсэнээр ямар ч удирдлагагүй байгаа 8.5
тонн жинтэй уг сансрын хөлөг нь ирэх нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд
хяналтгүйгээр дэлхий дээр буух аж.
Хөлгийн ихэнх хэсэг нь агаар мандалд
шатсан ч, хог хаягдлынх нь зарим хэсэг дэлхий дээр унана гэж судлаачид
мэдэгджээ. Энэ нь Бээжин, Токио, Бангкок, Сингапур, Нью Дели гэх мэт Азийн хэд
хэдэн орны нутаг дэвсгэрийг хамарсан 43оN ба 43оS өргөрөгт унаж
болзошгүй байгаа аж.
Ойрх Дорнод, Африк тив, Испани,
Итали зэрэг Европын орнууд, Сан Франциско, Ньюф-Йорк, Маяами зэрэг Америкийн
хэд хэдэн хотын нутаг дэвсгэр дээрх өргөрөгт багтаж байгаа аж. Гэвч хөлгийн
хэсгүүд газардах газрыг яг нарийн тодорхойлох боломжгүй байгаа гэнэ.
Б.Болормаа