\”Хуанжу гэг\” кинонд гол дүр бүтээж байсан жүжигчин Жао Вэйг Хятадын эх газарт хувьцааны арилжаанд оролцохыг 5 жилийн хугацаатайгаар хориглолоо. Учир нь түүний нөхөр Хуан Юлон \”Alibaba group”-тай хамтран хаалттай хүрээнд хувьцааны хэлцэл хийж байсан.
Мөн \”Zhejiang Wanjia” гэх Хятадад голчлон гар утасны хөдөлгөөнт дүрслэлийг үйлдвэрлэх, лицензжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компанид үнийн санал тавьж хувьцааных нь 29.1 хувийг худалдан авахаар оролдсон боловч хууль хяналтынхан энэхүү хэлцлийн санхүүжилтийг шалгаж эхэлснээр хувь хэмжээгээ тав болгон бууруулсан ч хэлцэл бүтэлгүйтсэнээр БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо Жао Вэйн гэр бүл болон тэдний эзэмшдэг \”Tibet Longwei Culture Media\” компанид 1.2 сая юанийн торгууль ногдууллаа.