Багшийн хөдөлмөрийн
үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэл,
үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэлийг хийхээр болсноо БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдэгсэн. Энэ ажлын хүрээнд
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд төрийн болон орон нутгийн
өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт өнгөрсөн баасан гаригт албан тоот
хүргүүлжээ.
Үүний өмнө нь Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, \”Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл\”, \”Багшийн цалинг нэмүүлэх түр хороо\”-ны төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, багш нарын бодит орлогыг нэмэгдүүлэх талаарх холбогдох эрхзүйн баримт бичигт судалгаа хийн ажиллаж эхэлсэн гэж байсан. Хамтарсан ажлын хэсгийн санал дүгнэлт болон болон албан тоотыг яамны цахим хуудаст бүрэн эхээр нь байруулжээ.