Монголчууд гадаа хүйтрээд ирэхэд идэш
бэлтгэж нөөцөлдөг. Амралтын өдрөө дулаан гэртээ амттай, бас биеийн дулааныг
хадгалж, эрч хүчтэй байлгах хоол, хүнс бэлтгэдэг уламжлалтай ард түмэн. Энэ
удаа М.Зоригтын \”Зүгээр л … \”Бидний Цөөхөн Монголчууд” төслийн танилцуулгаас олонд
дэлгэсэн зарим зургаас онцлон хүргэж байна.
…Хүн болгон аягатайгаа явдаг монгол ёс бий. Мөн
айл бүр өрхийнхээ хэрэгцээнд тохируулан өвлийн хүнс бэлтгэх нь өнөөдөр ч үнэ
цэнээ алдаагүй, тухайн айлын хүнсний чанарыг баталгаатай болгохын зэрэгцээ
хүссэн үедээ махан зоогийг хүнсэндээ хэрэглэж өвлийг өнөтэй давдаг уламжлал
бий. Ингэж чадвал мөнгө, цаг заваа хэмнэж та гэр бүлтэйгээ хамт чөлөөт цагаа
өнгрүүлэх боломж улам бүр нэмэгдэх юм. Гадаа хүйтэн үед гэр бүлээрээ халуун
хуушуур, бууз хийж идэн, бүхэл мах чанаж хий хуугаа дарах нь мөн л монголчуудын
баталгаатай хүнснээр дамжуулан эрүүл мэндээ дэмждэг бас нэг өвөрмөц жор болжээ.
Идэш бэлтэгсэн айл хавар болтол хүнсний зах, дэлгүүр лүү яваад байхгүй түгжрэл,
хальтиргаа гулгаатай энэ үед хаана хаанаа амар болдог. Ингээд л амралтын өдрүүдэд гэр бүлээрээ хуушуурдаад, сэтгэл амар, гэдэс дүүрэн аз жаргалтай нэг өдрийг өнгрүүлээрэй.

Энэ зургийг хараад бага насны маань олон сайхан өдрийн дурсамж сэтгэлд хөвөрч байгаа биз дээ. Шаржигнасан тосонд хуушуур хайрах ээжийнхээ бөөрөнд наалдаад амттангаа авах гэж хүлээж байгаа энэ дүр зураг үнэхээр л \”Бидний цөөхөн монголчууд\”-ын амьдралын нэгэн үнэн төрх билээ. Та бүхэн найдвартай, чанартай газраас идэшний махаа эртнээс захиж, бэлтгэж авдаг биз ээ. Айл бүрийн хойморт аз жаргалтай хүүхдүүдийн дуу цангинаж,, элэг бүтэн байгаасай. Энэ бол стрессгүй, дарамтгүй, элдэв хүчирхийлэлгүй энгийн нэгэн монгол айлын үдшийн амттай зоог билээ.