Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжаар 2017 оныг Их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих жил болгон зарласан байна. Мөн Бугант тосгоны төвийн хэсгийг МБАА-н хөдөлмөрийн баатар Б.Дашзэвэг агсаны нэрэмжит гудамж болгосон бөгөөд тохижилтын ажлын хүрээнд явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Гадаа хүйтэрсэн хэдий ч хөдөө орон нутагт ийнхүү бүтээн байгуулалтын ажил өрнөж нутаг орноо тохижуулж байгаа нь сайшаахаар ажил болжээ. Төр, засгийн байгууллагаас элдвийг нэхэж суулгүй, өөрсдийн дотоод нөөц боломж, бололцоогоороо орон нутагт шаардлагатай ажил хийж байгаагаас бусад сумынхан суралцаасай.