Улаанбаатар хотын 378 жилийн түүхт ой тохиож байна. Улаанбаатар хот бол эртнээс Ар Монголын төв бөгөөд Их хүрээ, Да хүрээ, Богдын хүрээ гэдэг байсан. Монголын судар түүхээс харвал хүрээний нэр 1649 оноос гарсан байна. Тэр үеийн хүрээ байн байн нүүдэг гэсэн өвөрмөц сонин хийд хот байсан бөгөөд одоогийн байгаа газартаа ирэхээсээ өмнө 29 удаа нүүдэллэж, 1778 онд нэг газраа суурьшсан байна. Түүнээс хойш Их хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдсэн.