Жүжигчин Д.Хүрэлхүү том охин Х.Намуунтайгаа хамтарч \”Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кинонд тоглож
байсан билээ. Тэгвэл энэ удаа аав охин хоёр төгс хайрыг бүтээж, гоо сайхны \”Wolarsen”
брэндийн сурталчилгаанд тогложээ.Х.Намуун
их сургуулиа татварын нягтлан бодогч мэргэжлээр төгссөн ч гоо сайхны \”Wolarsen”
брэндийг үүсгэн байгуулж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа хөдөлмөрч бүсгүй юм.