Ням гаригийн шөнө буюу Баянгол дүүргийн \”Castle” нэртэй баарны гадаа хэсэг залуус маргалдаж, нэг нь
сэлэм барьж танхайрсан хэрэг гарсан. Баарны хамгаалагчид цагдаад дуудлага
өгснөөр энэхүү балмад явдал төгсгөл болсон байна. Үгүй бол сэлэмтэй танхай
бусдын биед гэмтэл учруулж ч магадгүй байсныг бичлэгээс харсан биз.
Тэгвэл сэлэм барьж танхайрсан этгээдийг С.Бямбацогт болохыг гэрчүүд
мэдэгдсэн. Тэрээр энэ сарын 11-ний орой А нэртэй шөнийн клубээ нээж, наргиж
байгаад эцэстээ сэлэм барьж танхайрахад хүрсэн байна.
С.Бямбацогт нарын холбогдсон хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III
хэлтэс болон Баянгол дүүргийн
Цагдаагийн I хэлтэс шалгаж
байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн \”Castle” баарны гадаа танхайрсан залуус өглөө 06.00 цагийн
орчимд \”Ривер бич” амралтын
газрын үүдэнд зодоон хийж хоёр хүн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл
байна.